Элэгний хорт хавдартай хэрхэн тэмцэх вэ
“Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Эрүүл мэнд, спортын яам болон Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэгтэй хамтран “Элэгний хорт хавдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.06.25/ Төрийн ордонд зохион байгуулж байна.















