Афганистанд улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг талибууд хоригложээ
Талибууд Афганистаны эрх мэдлийг гартаа авахаас өмнө энэ улсад улс төрийн 73 нам бүртгэлтэй байжээ. Талибууд төрийн эрхэнд гарсны дараа улс төрийн намуудын дарга нарын ихэнх нь Афганистаныг орхин гарч, өдгөө өөр улс орнуудад амьдарч байгаа аж.



















