Робот лабораторийг хүлээлгэн өглөө
БСШУ-ны сайд Л. Гантөмөр зарим ЕБС-д роботын иж бүрэн лаборатори гардуулж өглөө. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд роботын дугуйлан байгуулж, хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэн, автоматжуулалтын анхан шатны мэдлэгийг олгох зорилготой байгаа.



















