Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ боллоо
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ” Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо.



















