Л.Балхжав ТӨРИЙН СОЁРХОЛТ хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч, UBS телевизийн захирал Л.Балхжавын бүтээлүүдэд ТӨРИЙН СОЁРХОЛТ хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч, UBS телевизийн захирал Л.Балхжавын бүтээлүүдэд ТӨРИЙН СОЁРХОЛТ хүртээлээ.
Ромын пап Франциск Стокгольмд Коран судар шатаасан зэрэг үйлдэлд гутаж байгаагаа илэрхийлжээ. Бусдыг доромжлохын тулд эрх чөлөөг ашиглаж байгаа нь байж болшгүй хэрэг хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Сав газрын хэмжээнд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ус ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалд газар дээр нь хуулийн хүрээнд зохих арга хэмжээ авч ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт 17 настай хүү цагдаагийн гарт амиа алдсанаас үүдэлтэйгээр Францын олон хотод эсэргүүцэл, эмх замбараагүй байдал газар авч, үймээн зургаа дахь өдөртөө үргэлжилж байна.
Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын өдрүүдэд буюу энэ сарын 11-15-ны өдрүүдэд Замын-Үүдийн автозамын боомт ажиллахгүй, хил түр хугацаагаар хаана
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Төрийн банкны хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид, шүүгдэгч Ш.Батхүү, Э.Сүрэн, Ч.Ганзориг, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Францад машин жолоодон явж байхдаа цагдаагийн шаардлага биелүүлээгүйн улмаас буудуулж амиа алдсан 17 настай Наэлийн үхлийн дараа Францын олон хотод эмх замбараагүй байдал дэгдэж, үймээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
"Вагнер" хувийн цэргийн компанитай холбоотой, ажлын зар нийтлэдэг Телеграм хуудсанд хөлсний цэргүүдийг элсүүлэх ажил нэг сарын хугацаанд зогсох болсон тухай мэдээлэл ням гарагт нийтлэгджээ.
БОАЖЯ-ны захиалгаар Байгаль Хамгааллын “Туул ижий сан” ТББ-ын санхүүжилт, "JCI прогресс"-ын дэмжлэгтэйгээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааны дүнд энэ онд амжилттай үржүүлсэн 90000 загасыг Туул голд тавилаа.
Саудын Арабт эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр хаж мөргөл үйлдэх гэсэн хэргээр 17 мянга гаруй хүнийг саатуулжээ. Энэ талаар Нийгмийн аюулгүй байдлын албанаас авсан эх сурвалжтайгаар Саудын Арабын мэдээний агентлаг дамжуулсан байна.
Үндэсний хэмжээний тэргүүлэгч банк ХААН Банк бүгдэд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээр зорьдгийн хувьд нийгмийн зорилтот бүлэг буюу хүүхэд, оюутан залуус, халамж, тэтгэврийн насны бүх харилцагчдадаа цахим банкны үйлчилгээг аливаа хураамжгүй, үнэ төлбөргүй үзүүлж ирсэн билээ.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БАГИЙН хамт олонд МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛ эрхэм хүндэт шагнал хүртэнэ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна.
Хотын дарга матартай гэрлэсэн нь "солиорсон", эсвэл "онцгойрох" гэсэн үйлдэлтэй огтхон ч холбоогүй аж. Энэ нь Сан-Педро-Уамелула хотод XVIII зуунаас хойш хадгалагдан үлдсэн заншил юм байна. Жил бүр энэ хотод хотын дарга эмэгчин матартай гэрлэх бэлгэдэл хурим болдог гэнэ. Эмэгчин матар байгаль эхийг бэлгэддэг бөгөөд тухайн хотын дарга матартай гэрлэснээр хүн дээд тэнгэртэй нэгдэж, нутаг орон элбэг хангалуун байна гэж үздэг аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндэсний геологийн албанаас 2.2 тэрбумын төсөвт өртөгтэй тендер зарласан. Энэхүү тендерт 10 гаруй компани оролцсон ч холбогдох шаардлагуудыг хангаагүй учраас учраас дахин тедер зарласан байна.
Хэдхэн хоногын өмнө Монголын хүүхдийн спортын зуны VII наадмаас боксын төрөлд охидын 46 кг-ын жинд Хан-Уул дүүргээс оролцсон Азжаргалын Амина бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дуусгаж алтан медаль хүртсэн билээ. Энэ жил 14 нас хүрсэн тэрбээр боксын спортоор хичээллээд нэг жил, долоон сар өнгөрсөн бөгөөд энэ хугацаандаа 12 тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн амжилттай байгаа аж. Түүнийг Нисэхийн VII сургуулийн биеийн тамирын багш Э.Гаваа дасгалжуулжээ. А.Амина энэ жил өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, “Олимпын гараа”, Монголын хүүхдийн спортын зуны VII наадам зэрэг дөрвөн том тэмцээнд аваргалсан юм.
Pyongyang Papers-ын мэдээлснээр, Hanne Ulaan компанийн Ерөнхий захирал Цой Чон Кон Болгарт байрлах компанид ажиллан, Оросын коксжих нүүрсийг худалдан авдаг байсан аж. Түүнчлэн Монголд Hanne Ulaan компаниас гадна Uran Tech компанийг байгуулан, Хятадтай нүүрсний худалдаа хийдэг гэж Pyongyang Papers-ийн материалд онцолжээ.
Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй байх түүхэн шийдвэр гаргасан, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гээд онцлох шийдвэрүүдтэй хаврын чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ.
Өнөөдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.