Европын 14 орон оролцсон томоохон цэргийн сургуулилалт эхэлнэ
Финланд, Норвеги, Шведийн Агаарын цэргийн хүчин хамтран энэ сарын 29-нөөс зургадугаар сарын еснийг дуустал Arctic Challenge 2023 цэргийн сургуулилалт зохион байгуулахаар болжээ. Энэ сургуулилалтад, 14 орны 150 онгоц оролцоно гэж Финландын Зэвсэгт хүчин мэдэгдсэн байна.

















