Хоригоос болгоомжилсон Хятадын бизнесменүүд Оросын Ерөнхий сайдтай уулзахаас татгалзжээ
Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр, хятадууд хоригт орохоос эмээж байгаа нь олон зүйл дээр илэрч байсан гэнэ. Тухайлбал, Шанхайн валют солих цэгт Оросын төлөөлөгчдийн багийн нэгэн гишүүн 100 долларыг юань болгон солиулах гэхэд татгалзсан хариу өгчээ. Энэ хүн хориг арга хэмжээнд багтсан бизнесмен байсан гэнэ.



















