Германчуудын 64 хувь нь Украинд сөнөөгч онгоц өгөхийг эсэргүүцэж байна
ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш дэлхийн улс орнууд Оросын эсрэг хориг тавихын зэрэгцээ Украиныг байлдааны талбарт дэмжин, төрөл бүрийн зэвсгийн тусламж олгосоор байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л Европын орнууд Украинд хуягт техник нийлүүлж, одоо сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Харин олон нийт үүнд тааламжгүй хандаж байгаа талаар DW мэдээлжээ.



















