ЖҮДО: Душанбегийн Гран При тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн болох Душанбегийн Гран Приг Монголын шигшээ багийн 19 тамирчин зорьсон билээ. Үүнээс эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адьяасүрэн, -48 кг жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ.


















