Л.Наранбаатарын суудал өнцөгджээ
Хөтөлийн Цемент Шохой ХК-д хийсэн аудитын шалгалт төрийн өмчит компаниудын үрэлгэн байдал, хуулийг уландаа гишгэдгийн бэлээхэн жишээг харуулав. Төр нь хэмнэлтийн хууль баталсан ч төрийн өмчит компаниуд нь хэрэгжүүлдэггүйг Цемент Шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар баталлаа. Тэр компанийн хөрөнгийг үр ашиггүй зарлагадсандаа ч ичиж зовсонгүй, биеэ өмөөрсөн баахан тайлбар хийлээ.

















