Тусгай олимпийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн зардлыг Энержи Ресурс компани хариуцахаар болжээ
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог Тусгай Олимпийн Дэлхийн Зуны Наадам /Олимп/ 2023 оны 06 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болно. Уг наадамд дэлхийн 190 гаруй орны 7 000 орчим тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдөнө.

















