"Сибирийн хүч-2" хоолой Монголоор дамжих үлгэр жаргав
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сард мэдэгдэл хийхдээ, 2024 онд хийн хоолойн барилгын ажил эхэлнэ гэж хүлээж байгаагаа онцолж байв. Үүний дараахан, 2022 оны 10 дугаар сард Владимир Путин Оросын эрчим хүчний форумын долоо хоногийн үеэр "Ойрын зорилго бол бид үүнд шаардлагатай дэд бүтцийн гол байгууламжуудыг тодорхойлж, "Сибирийн хүч-2" болон түүний Монголын хэсэг болох "Союз Восток" зэрэг ирээдүйтэй төслүүдийг барьж байгуулах болно" хэмээн мэдэгдэж байв.


















