ОХУ-д хугацаат цэргийн алба хаагчдын гадаад паспортыг хураах хууль баталжээ
ОХУ-ын Төрийн дум хугацаат цэргийн албанд татагдсан хүмүүсийн гадаад паспортыг хурааж, цагдаагийн цагаачлалын хэлтэст хадгалуулах талаар заасан хуулийг эцэслэн баталжээ. Энэ нь "Оросын Холбооны Улсаас гарах, Оросын Холбооны Улс руу нэвтрэх журмын тухай" хуулийн нэмэлт заалт болон орж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.


















