Олон улсын наадмуудад амжилт үзүүлж, дэлхийн элит буюу А зэрэглэлийн топ хоёр наадмаас шагнал хүртсэн хүн байгаль, Буддын шашин, дауны хам шинж гэсэн гурван сэдвийг хөндсөн “ТРИО” уран сайхны кино нээлтээ хийгээд тав хонож буй. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд хайр хэмээх нэг л хэл байдаг хэмээх тодотголтой киног хоёр жилийн турш хоног тоолон хүлээж байсан Б.Лхагвасүрэн хүү өөрийн фейсбүүктээ киноны баг хамт олонд баяр хүргэн богино хэмжээний бичлэг хийсэн нь олны хайрыг татаад байгаа билээ. Энэ жил 12 дугаар ангиа төгсөх түүний хувьд жүжиглэх цаашлаад хүүхэлдэйн кино хийх хүсэлтэй байгаагаа бидэнд хуваалцсан юм.