Jet Sharing Mongolia: Хулгайд алдагдсан скүүтерийн ихэнх нь гэр хорооллоос олдсон
Нийслэлийн тодорхой цэгүүдэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн түрээсийн скүүтер байршуулж, туршилтын журмаар үйл ажиллагаа эрхэлж буй. Гэтэл түрээсийн үйлчилгээ эхэлсэн цагаас зарим хүмүүсийн ёс бус үйлдэл цахим орчны халуун сэдэв болоод байна. Тухайлбал, түрээсэлсэн скүүтерээ буцааж өгөлгүй гэр лүүгээ авч явах, GPS-ийг нь салгах гэж оролдох зэрэг тохиолдлууд гараад байгаа юм. Энэ асуудлын талаар “Jet sharing Mongolia” ХХК-ийн мэргэжилтнээс зарим зүйлийг тодруулсан юм.


















