Хятадад хүний биед чип суулгаж, архины хамаарлаас эмчлэх туршилтыг хийж байна
Хунань мужийн 36 настай Лю гэх эр мэс заслын аргаар тусгай чип суулгуулсан Хятадын анхны оршин суугч болжээ. Хүний биед чип суулгаж, архины хамаарлаас нь эмчлэх эмнэлзүйн туршилтыг НҮБ-ын Мансууруулах бодисын хяналтын олон улсын зөвлөлийн дэд ерөнхийлөгч асан Хао Вэйн удирдлага дор хийж байгаа аж.



















