ХӨСҮТ-ийг удирдаж байсан Н-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.















