Нулимсаа нууж, хүчирхийллийг даван туулж явсан Тина Тернер таалал төгсөв
Тина Тернерийн уран бүтээлийн амжилтын замнал 1960-аад оноос эхтэй. Тэрээр 1972 онд анхны Грэмми шагналаа анхны тайзны хамтрагч, нөхөр Айктай хамтран дуулсан дуугаараа хүртэж байв. Тина Тернер уран бүтээлээ туурвих хугацаандаа Грэмми шагналыг найман удаа хүртэж, "Рок-н-роллын алдрын танхимд" хоёронтаа багтаж байв. Эхний удаад 1991 онд Айктай хамт, харин 2021 онд гоцлол дуучин гэдгээрээ энэ алдрын танхимд бичигдэж байжээ.


















