Гиннесийн номонд бичигдсэн 91 настай загвар өмсөгчийн түүх
Кармен ядуу гэр бүлд төржээ. Үүний дээр, охиныг өсвөр насанд байхад нь аав ээж нь салж, охин ээжтэйгээ үлдсэн аж. Аав нь хөгжимчин байсан, дэлхийгээр аялан тоглодог байсан бөгөөд нэг их чинээлэг нэгэн байгаагүй ч Кармен болон ээжид нь туслахыг хичээдэг байж. Гэвч энэ тусламж тэдний амьдралд хаана нь ч хүрдэггүй байв. Үүний дээр аавтайгаа ч уулзаж чаддаггүй, заримдаа хэдэн жилээр ч хүлээх хэрэгтэй болдог байжээ.


















