Медведев: Путинийг хилийн чанадад баривчлах нь дайн зарласантай ижил
Олон улсын эрүүгийн шүүх Владимир Путинийг баривчлах шийдвэр гаргасан. Үүний дараа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хуульзүйн сайд Марко Бушман мэдэгдэл хийхдээ Путин Германд ирвэл тус улсын эрх баригчид түүнийг баривчлах үүрэгтэй хэмээн мээдгдэж байлаа. Харин үүнийг Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев дайн зарласантай ижил үйлдэл гэж тооцно хэмээн мэдэгджээ.















