Путин: Беларусьт цөмийн зэвсэг байршуулна
Путиний мэдэгдлийн дараа Украины Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг шаарджээ. Орос улс Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулах гэж байгаа нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ хэлэлцээрийг зөрчсөн хэрэг гэж үзсэн Украины ГХЯ Беларусийн ард түмэнд хандан "гэмт үйлдэл гаргахыг үл зөвшөөрөхийг " уриалсан байна.


















