Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцсон 22 мянган хүнийг өршөөлд хамруулжээ
Ираны дээд удирдагч Алим Хаменеи зарласан өршөөлийн хүрээнд, Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон 22 мянган хүнийг өршөөсөн гэнэ. Энэ талаар Ираны Шүүхийн тэргүүн Голам Хоссейн Мохсени мэдэгдсэнийг IRNA дамжуулжээ.



















