Ерөнхийлөгчийн хориг парламентын босгыг давах уу
Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учралын өргөн барьсан энэ хууль парламентын босгыг хөнгөхөөн давчихсан. Өргөн барьснаас нэг өдрийн дараа хэлэлцэж эхлээд, гурав хоногт багтаан баталчихсан. Хэлэлцүүлгийн явцад УИХ дээр ч, олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс ч ихээхэн шүүмжлэлд өртсөн ч энэ хууль хялбархаан батлагдчихсан.


















