Д.Доржнамжим олон улсын Кроссфитийн тэмцээнээс алтан медаль хүртлээ
Тайланд улсын нийслэл Бангкок хотноо 2022 оны 11-р сарын 26, 27 өдрүүдэд зохион байгуулагдсан Bangkok Throwdown олон улсын Кроссфитийн тэмцээний эрэгтэй Элит ангилалд Ган Кроссфит клубын тамирчин Доржсэмбийн Доржнамжим тэргүүн байр эзэлж алтан медаль хүртлээ.


















