ӨАБНУ-д үерийн улмаас 443 хүн амиа алджээ
ӨАБНУ-д үерийн улмаас 443 хүн амиа алдаж, 60 хүн ор сураггүй болжээ. Улмаар тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса үндэсний хэмжээний гамшгийн бэлэн байдал зарласан талаар ВВС мэдээлсэн байна.
ӨАБНУ-д үерийн улмаас 443 хүн амиа алдаж, 60 хүн ор сураггүй болжээ. Улмаар тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса үндэсний хэмжээний гамшгийн бэлэн байдал зарласан талаар ВВС мэдээлсэн байна.
"Настоящее время" агентлагийн мэдээлснээр, Медведчук Украины иргэн, мөн цэргийн хүн биш тул цэргийн олзлогсодыг солилцох журмын дагуу түүнийг солих боломжгүй, иргэдийг солилцох нь гагцхүү шүүхийн шийдвэр гарсны дараа л боломжтой болох аж.
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа дахин Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон. Тус тэмцээнд дэлхийн 23 орны 250 гаруй тамирчид, 100 гаруй шүүгч дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирэхээр болсон юм.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр, Оросын цэргүүд Ростов муж болон Крымийн нутаг дэвсгэр дээр нэмэлт хүч төвлөрүүлж байгаа гэнэ. ОХУ энэ сарын 24 хүртэл нөөц хүч бүрдүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж Украины Зэвсэгт хүчин үзэж байгаа талаар ВВС мэдээлжээ.
Өнөөдөр байнгын, дэд, түр хорооны болон ажлын хэсэг хуралдана.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.793 (77.4 хувь), 16-17 насны 27.095 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр /2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр/ цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон анхаарвал зохих зарим асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ.
АНУ өөрт нь ашигтай тул Украины сөргөлдөөнийг удаан үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэж Хятадын төрийн хэвлэл болох Глобал Таймс бичжээ.
Залуус шаардлагынхаа хариуг авмаар байна. Өнөөдөр ажлын өдөр эхэлж байгаа учраас хүн цөөхөн байна. НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болтол нэмэгдүүлэх, НӨАТ-ын сугалааг болиулах гэсэн шаардлагынхаа хариуг авмаар байна. Мөн НДШ-ийг 50 хувь бууруулах хэрэгтэй. Ажил олгогчдыг дэмжих хэрэгтэй.
Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2022 оны 1, 2, 3 дугаар сарын сүүний урамшууллыг олголоо.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхийг шийдвэрлэсэн.
Жил бүр улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу зургаан сартайгаас тав хүртэлх настай хүүхдийг өндөр тунт А аминдэмд хамруулдаг. Тэгвэл энэ жил дөрөвдүгээр сарын 18-наас буюу өнөөдрөөс харьяа дүүргийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвд хүүхдийг А аминдэмд хамруулж эхэллээ.
Хятадад коронавирусийн халдварын тохиолдлыг огт гаргахгүй байх бодлого баримталж байгаагийн улмаас олон сая хүн амтай хотод цөөн тоогоор халдвар илэрсэн ч хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тавьж байгаа юм. Улмаар дөрөвдүгээр сард ч үргэлжилсэн энэ хөл хорионы улмас Хятадын ДНБ гурван хувиар буурч болзошгүй гэнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол-Хятадын боомтын үйл ажиллагаа сүүлийн сарын хугацаанд сайжирч, ахиц гарч байгааг хэлж байна.
АНУ-ын санхүүжилтээр Монгол Улсад биолаборатори байгуулах гэж буй талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж буй. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас уг мэдээллийг үгүйсгэж, АНУ-тай лаборатори байгуулах талаар яригдаагүй, яриа хэлэлцээ огт хийгдээгүйг мэдэгдээд байна.
Их Британиас гадна Европын холбоо Оросоос мод импортлохыг хориглосон юм. Шинжээчдийн дүгнэснээр, энэ хоригийн улмаас Орос улс Европ руу жилд 4-6 тэрбум долларын ойн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжоо алдах гэнэ.
Хөтөлбөр эхлэхээс өмнө арилжааны банкууд ипотекийн зээлийг 24-30 хувийн хүүтэй олгож байсан. Хугацаа нь 5-12 жил байсан. Энэ нөхцөл байдал руу буцаж орох боломж байна. Шадар сайд мэдэгдэл гаргаснаар үйл ажиллагаанд одоохондоо доголдог үүсээгүй байгаа. Бид гадны байгууллагуудтай харилцдаг. Тиймээс тус байгууллагуудад зөв мэдээлэл өгөх ёстой. МИК 2019 болон 2021 онд олон улсын зах зээлд бонд гаргасан. Мэдэгдэл гаргасан өдөр хөрөнгийн бирж дээр МИК ХХК-ийн хувьцааны ханш 13 хувиар буурсан. Тиймээс асуудлын мөн чанарыг сайн ойлгож, иргэдэд мэдээлэл өгөхгүй бол буруу ташаа ойлголтоос болоод 15 жил зорьж бий болгосон тогтолцоог нурах нурах вий. Уг тогтолцоо байхгүй бол орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжихгүй.
Герман улсад Украин руу Орос халдсаныг дэмжсэнтэй холбоотой 140 гаруй хэргийг шалгаж байгаа гэнэ. Эдгээрийн ихэнх нь Оросын түрэмгийллийн бэлгэ тэмдэг болсон "Z" үсэгтэй холбоотой гэж DW агентлаг мэдээлжээ.