Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ДАШТ-д оролцоно
Монгол Улсын 3X3 үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд 2022 дэлхийн аваргад өрсөлдөх эрх баталгаажлаа. Тодруулбал, ОУСБХ буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, 20 улсын нэрийг зарласан байна.



















