УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы 2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлаар өгсөн мэдээлэлд дараах залруулгыг албан ёсоор хүргэж байна.
Экологийн цагдаагийн албанаас 47 настай, иргэн “М” нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод гэртээ хүрэн баавгайн 2 ширхэг арьс, 2 ширхэг толгой, 4 ширхэг саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа.
Түүний өгүүлснээр, Польшоос Украиныг чиглэсэн хөдөлгөөн бага зэрэг нэмэгдсэн гэнэ. "Эмэгтэйчүүд хүүхдүүдтэйгээ Украи руу буцах тохиолдлууд гарч байгаа. Тэд Украины баруун нутгийн оршин суугчид байсан" хэмээн Польшийн Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран иргэд харилцагчдын цаг завыг хэмнэсэн технологийн дэвшилт шийдлийг ирэх долоо хоногоос эхлэн нэвтрүүлэхээр болсон байна.
Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Энэ багцад газрын тосны олборлолт, хөлөг онгоцны үйлдвэр болон бусад үйл ажиллагаатай холбоотой 14 компани багтсан гэж Австралийн Засгийн газар мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд ил болгосноос хойш зээлдэгчид идэвхжиж, зээл төлөх хугацаагаа тохирч буй талаар Сангийн сайд хэллээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Кью эс си” компанитай байгуулсан концессын гэрээг цуцалж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх, хөрөнгийг төрд шилжүүлэн авах шийдвэрийг гаргасан юм.
НИТХ-аас тогтоол гарч, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газар, 2021 онд 38 байршлын 20.67 га газар буюу нийт 108 байршлын 208.33 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ. Харин энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөсөн байна.
Энэ хотод коронавирусийн халдвар дэгдсэн тул ийнхүү эрх баригчид хатуу хөл хорионд оруулж, улмаар төлөвлөсөн цагтаа хориогоо цуцлалгүй цааш сунгасан юм.
Өчигдөр олон нийтийн сүлжээнд нярай хүүхдийг гудамжинд хаясан бичлэг тарж, олны бухимдлыг төрүүлэв. Энэ асуудлаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл өгөв.
Түүнчлэн тэрбээр Оросын төрийн тэргүүнийг цэргийн гэмт хэргийнх нь төлөө Олон улсын шүүхээр оруулах санаачилгыг гаргасан анхны улс орнуудын нэг нь Канад байсан гэдгийг Трюдо онцолсон байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг харъя. Төмөрлөгийн цогцолбор барина гэж 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилж авсан. Концессын гэрээний хугацаа 2018 онд дуусах хүртэл юу ч хийгээгүй. Хийсэн ажил нь төмөр зам. Миний авсан мэдээллээр 40 тэрбум орчим төгрөгөөр төмөр зам бариад 90 сая ам.доллараар төрд буцаагаад зарсан.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын төлөөлөгч Киевт ажиллах асуудлыг дөнгөж хэлэлцэж эхэлж байгаа, эцсийн шийдвэр гарахад ихээхэн хол байгаа гэнэ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн. Ингэхдээ хачирхалтай зүйл хэлсэн. Шүүх бол бүртгэлийн байгууллага гэж. Монголд шүүх институцийг анх удаа бүртгэлийн төдий байгууллага гэж хэлсэн. Ерөнхийлөгч байсан хүний хувьд шүүхийг бие даасан институц гэдгийг ойлгохгүй байна гэж би хувьдаа бодохгүй байна. Энэ бол шүүхийг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа юу гэж үздэг байсны илрэл. Шүүхийг өөрийнхөө хараанд оруулж байсны илрэл. Ардчилсан намын нийт гишүүдэд сэрэмжлүүлэг хүргэх гэсэн юм.
Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрлээ.