Сонсох хувилбараар хөрвүүлсэн киног харааны бэрхшээлтэй иргэдэд хүргэнэ
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоонд Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн алдарт зохиолч Мар Ташимович Байджиевийн “Дуэль” зохиолын албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээснээ өнгөрсөн сараас үзэгчдэд хүргэсэн. Тус уран сайхны киног дуун тайлбарт буюу сонсох хувилбараар Монголд анх удаа хөрвүүлж харааны бэрхшээлтэй иргэдэд хүргэнэ.


















