Автомашины ногоон зээлийг олгож эхэллээ
Голомт банк Тогтвортой санхүүжилтийг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд нэгэн шинэ зээлийн бүтээгдэхүүнийг гаргалаа. Бид байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулсан “Ногоон болон Эко” автомашины зээлийг олгож эхлээд буй юм.

















