АНУ Беларусийг сүрдүүлэв

Беларусь улс нутаг дэвсгэрийг нь Украин руу дайрахад ашиглахыг зөвшөөрвөл Барууны орнууд нэн хурдтай, шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Нед Прайс мэдэгджээ.
"Беларусь нутаг дэвсгэрээ Украин руу дайрах талбар болгон ашиглуулвал АНУ, түүний холбоотнууд болон түншүүдийн зүгээс нэн түргэн, шийдэмгий хариу арга хэмжээ авна гэдгийг сүүлийн өдрүүдэд бид Беларусьт ойлгуулсан" хэмээн Нед Прайс мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, нөхцөл байдал ийн эргэсэн тохиолдолд НАТО Беларусьтай хиллэдэг орнуудад эвслийн цэргийн хүчийг нэмэгдүүлж болзошгүй гэнэ.
Сүүлийн үед барууны орнууд Оросыг Украин руу дайрахад бэлэн болсон гэж үзэн Киевээс зарим орон дипломатуудаа татаж, болзошгүй нөхцөл байдалд бэлдэж байгаа юм. Дайнд бэлдэж байгаа гэж үзэх болсон шалтгаан нь ОХУ өнгөрсөн оноос хойш Украины хил орчимд олон тооны цэрэг, техник татан байршуулсантай холбоотой. Орос үүнийгээ цэргийн сургуулилалт, ямар ч орон руу дайрахгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ улсын цэргийн сургуулилалтууд одоо ч үргэлжилсээр байна.
Оросын сөнөөгч онгоцууд Беларусийг зорив
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ