Дархлаажуулалтын бүрэн тунд 12-15 насныхны 76.4 хувь нь хамрагджээ
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд нийслэлийн хэмжээнд I тунд 107, II тунд 209, нэмэлт сэргээх тунд 5901, нийт 6217 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.9 хувь байна.



















