Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээнд эвлэрч болохгүй хэд хэдэн асуудал бий
Манай улс цар тахлаас үүдэн зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоожээ. Үүнээс болж Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах баланс руу орсон буюу агшсан. 1992 онд -9.2 хувийн агшилттай байсан. Цар тахлын энэ үед манай улсын эдийн засаг -5.3 хувь руу унаж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орж, ажлын байргүй болж, олон үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьсан. Зөвхөн Монгол Улс биш дэлхий дахин ийм байдалд орсон.



















