КОВИД-19: 1434 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа
Үүний 1043 нь Улаанбаатарт, 390 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна.Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 15 299 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 7014 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 295 иргэний бие нэн хүнд байна.


















