УИХ-ын нөхөн сонгуулийн албан ёсны дүнг танилцуулна
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт явуулахаар болсон.



















