АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
БНХАУ-аас 2021.09.27-оос 10 дугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10131 тн, ОХУ-аас 9 дүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд 1573 тн шатахуун орж ирсэн.Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж 10 сард ОХУ-аас 54880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагон энэ сарын 2-ны өдрөөс ачигдан Улаанбаатар хотод нийлүүллээ.



















