МУГТ Г.Дорж: Хүүхэд шиг унтаж, араатан шиг бэлтгэл хийдэг
Бүх спортын хаан бол бодибилдингийн спорт юм. Бодибилдинг нь хамгийн их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг спорт. Учир нь Бодибилдингийн спортоор хичээллэж байгаа хүнд бэлтгэлгүй өдөр гэж байдаггүй. Байнгын бэлтгэлтэй байдаг. Бэлтгэлийг нөхөж хийнэ гэсэн ойлголт байхгүй. Цагаар хооллодог. Тэмцээн болохоос зургаан сарын өмнөөс хатуу дэглэмд ордог. Харин тэмцээн дууссаны дараа хөнгөн бэлтгэл рүү шилждэг.Өөрөөр хэлбэл, хоол зүй ч шиг хооллож, нялх хүүхэд шиг унтаж, араатан шиг бэлтгэл хийнэ гэсэн үг.


















