Хөдөлмөрийн хууль 22 жилийн дараа шинэчлэгдлээ

Хөдөлмөрийн хууль 22 жилийн дараа шинэчлэгдлээ

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Дэлгэрэнгүй
Уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийсний 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Үлдсэн 5 хувь нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт байна. 95 хувийг эзэлж буй уул уурхайн экспортыг задалж үзэхэд ихэнх нь нэмүү өртөг шингээгүй түүхий эд байгаа бол уул уурхайн бус экспортын 97 хувийг есөн төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Эдгээр есөн бүтээгдэхүүний ганцхан нь бэлэн буюу ноосон, нэхмэл, ноолууран хувцас байгаа юм.

Дэлгэрэнгүй

"Play time" наадам хоёр дахь жилдээ хойшиллоо

Плэйтайм олон улсын хөгжмийн хөгжмийн наадам хоёр дахь жилдээ хойшилжээ. Тодруулбал, халдварын эрч буурахгүй, нэмэгдэж, олон нийтийн соёл урлагийн арга хэмжээ, хөгжмийн фестивалиуд зохион байгуулахад Засгийн газрын зүгээс хориг тавьсантай холбоотойгоор Плэйтайм хөгжмийн наадам хоёр дахь жилдээ хойшлуулжээ. Тиймээс энэ жилийн наадмын тасалбар худалдаж авсан үзэгчид мөнгөө буцааж авах эсвэл дараа жилийн дараа жилийн наадам руу шилжүүлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтууд амжилттай үргэлжилж байна

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтууд амжилттай үргэлжилж байна

Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран цар тахлын үеийн бэрхшээлийг даван туулах, бизнесээ хөгжүүлэхэд нэн шаардлагатай чадавхуудыг өгөх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Дэлгэрэнгүй
Голууд үерийн түвшинг 50 см даван үерлэж байна

Голууд үерийн түвшинг 50 см даван үерлэж байна

Маргааш буюу 3-нд Хараа гол Дархан хот, Ерөө гол Дулаанхаан сум, Онон гол Дадал сум Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 9-15 см нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Дэлгэрэнгүй
УИХ-ын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Н.Наранбаатар, С.Одонтуяа нар өнөөдөр (2021.07.02) Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Дэлгэрэнгүй
ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) цахим хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй

"Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх боломжийг судалж байна"

Уг асуудлаар Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзаж, шалтгаануудыг тайлбарласан. Яг одоогийн нөхцөл байдлын хувьд цалинг хоёр дахин нэмэх боломжийг судалж байна. Цаашид эрүүл мэндийн ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар өөрийн биеэс шалтгаалах бүх ажлыг хийнэ. Мөн Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой ярьж, дахин Эрүүл мэндийн яаманд уулзалт товлосон. Тэр үед нь дэлгэрэнгүй мэдээлэл гарах байх"

Дэлгэрэнгүй
Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 168 суманд хөл хориотой байна

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 168 суманд хөл хориотой байна

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Дэлгэрэнгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүд

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүд

Коронавируст халдвар цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар боллоо. Хилийн Замын-Үүд, Гашуун сухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална

Дэлгэрэнгүй
НҮБ-аас хурдан морь унаач хүүхдүүдийн талаар мэдэгдэл гаргалаа

НҮБ-аас хурдан морь унаач хүүхдүүдийн талаар мэдэгдэл гаргалаа

Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний ​​эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойш хорин жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм.

Дэлгэрэнгүй
Орон нутгийн бүх наадмыг нэг жилээр хойшлууллаа

Орон нутгийн бүх наадмыг нэг жилээр хойшлууллаа

"Засгийн газрын тогтоолоор орон нутгийн баяр наадамтай холбоотой давхар шийдвэр гаргасан. Орон нутагт тэмдэглэх баяр наадмыг нэг жилийн хугацаанд хойшлуулахаар шийдвэрлэсэн"

Дэлгэрэнгүй
Ч.Номин: Наадмын бэлтгэлд хэдэн төгрөгийн төсөв зарцуулсан талаар мэдээлэлгүй байна

Ч.Номин: Наадмын бэлтгэлд хэдэн төгрөгийн төсөв зарцуулсан талаар мэдээлэлгүй байна

"Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хуультай. Хуулийнхаа хүрээнд комисс байгуулагддаг. Баяр наадмыг зохион байгуулахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан. Уг төсвийн дөрөвний нэг нь есөн салбар хорооны нэг болох соёл урлагийн арга хэмжээнд зориулан тавигдсан байлаа. Засгийн газрын шийдвэр гарч, наадмын урьдчилсан бэлтгэл ажлыг хийж байсан. Бэлтгэл ажил нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд бага багаар хийгдээд явж байсан. Контентын хэмжээнд нээлт хаалтын соёл урлагийн арга хэмжээнүүд бэлтгэгдээд явж байгаа. Өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээнүүд бэлтгэгдсэн. Одоогийн байдлаар хэдэн төгрөгийн тооцоо гарсан мэдээлэл байхгүй байна. Хийгдсэн контентыг янзалж, цэгцлээд иргэдэд хүргэх болно"

Дэлгэрэнгүй
С.Энхболд: Дельта вирус манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал

С.Энхболд: Дельта вирус манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал

"Манай улсад төдийгүй дэлхий дахинаа нөхцөл байдал хэцүү байна. ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргаж шүүмжилсэн байна. Учир нь Европын холбооны хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан. Үүнтэй холбоотой халдварын тархалт нэмэгдсэн. Ялангуяа Дельта вирусийн тархалт мутацилагдсан хувилбар илүү хурдтай тархаж байна гэсэн мэдээллүүд гарч байна. Энэ долоо хоногт дэлхийн улс орнууд хилээ хаах, хөл хорио тогтоох хариу арга хэмжээ тогтоох  арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. ОХУ-ын халдварын тархалтын 90 хувь нь Дельта вирус байна.  Энэ вирус нь богино хугацаанд хүндэрдэг. Дельта вирусийн тархалт эрчимжиж байгаа учир зарим улс орнууд гурав дахь тунгаа хийж эхэлсэн. Энэ асуудлууд судалгааны түвшинд байсан. Цар тахал хүндэрч байгаа учир хариу арга хэмжээгээ өөрчлөөд явж байна"

Дэлгэрэнгүй
ТББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаан 12 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.

Дэлгэрэнгүй
Н.Алтанхуяг: Ө.Энхтүвшин сайдыг хоёр гараа өргөн дэмжиж байна

Н.Алтанхуяг: Ө.Энхтүвшин сайдыг хоёр гараа өргөн дэмжиж байна

АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын 24 улсад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
ЗГ: Алтанбулаг боомтыг хаалаа

ЗГ: Алтанбулаг боомтыг хаалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дууслаа. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ жилийн үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. ЭМЯ болон УОК-оос гаргасан дүгнэлтээр энэ удаад үндэсний их баяр наадмыг зохион байгуулбал 12 мянган хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй байна. Улмаар гурван мянга орчим хүн халдвар авах магадлалтай байна гэсэн тооцоолол гаргасан. Иймд УОК-ын хуралдаанаар баяр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг саналыг дэмжиж, баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг нэг жилээр хойшлуулахтай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна. 

Дэлгэрэнгүй
ФОТО: Эрүүл мэндийн салбарынхан суулт зарлаж эхэллээ

ФОТО: Эрүүл мэндийн салбарынхан суулт зарлаж эхэллээ

Цар тахлыг устгах гол үүргийг гүйцэтгэж байгаа эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхийг шаардаж Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт албан "ШААРДЛАГА"-ын хариугаа хүлээн Сүхбаатарын талбайд сууж байна. Тодруулбал, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардсан.

Дэлгэрэнгүй
Ц.Даваасүрэн гишүүн наадамлахыг хүсчээ

Ц.Даваасүрэн гишүүн наадамлахыг хүсчээ

Үндэсний баяр наадмыг хойшлуулах тухай УОК-ын саналыг Засгийн газар дэмжлээ.

Дэлгэрэнгүй
Өнөөдрийн байдлаар 800 гаруй жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Өнөөдрийн байдлаар 800 гаруй жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.02/ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 441 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 2 038 128 хүн, хоёрдугаар тунд 1 750 266 хүн хамрагдсан байна. Мөн 2669 жирэмсэн эмэгтэйг, 12-15 насны 56 628 хүүхдийг вакцинд хамруулжээ. Өнөөдрийн байдлаар 800 гаруй жирэмсэн эмэгтэй, 2900 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

Дэлгэрэнгүй