ЭМЯ: Шинээр 1783 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ
Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүн шинжилгээнд хамрагдсанаас 1783 тохиолдол бүртгэгдэж, эрүүл мэндийн ажилтан таван хүн ковидоор өвчилжээ. 3000 гаруй хүн эдгэрсэн бол 13 хүн нас баржээ. Вакцин нь таныг халдвар авах эрсдэлээс тодорхой хэмжээнд буюу 70-95 хувиар хамгаална.
















