Сурвалжлага: ПИ СИ АР шинжилгээний лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байна
“Ачаалал их байна. Өдөрт 200-220 хүн түргэвчилсэн болон ПСР шинжилгээ өгч байна. Ерөнхийдөө ПСР шинжилгээний лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Тиймээс ихэвчлэн түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа. Иргэд ч өөрсдийн хүсэлтээрээ түргэвчилсэн тест өгч байна. Манай цэг хоёр сорьц авагч, нэг бүртгэгч, үйлчлэгч, зохион байгуулагч гээд нийт 5-6 хүн ажиллаж байна. Оюутнууд дайчлагдан ажиллаж байгаа. Лабораторийн хүчин чадлаас хамаарч өчигдөр ПСР шинжилгээ аваагүй. Өнөөдрөөс цөөн тоогоор авах байх. ПСР шинжилгээ үнэгүй авч байгаа”



















