ВИДЕО: НДШ-ийг 2 хувиар бууруулах хуулийг баталлаа
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ баталлаа. Уг хуулийн төсөлд долдугаар сараас НДШ-ийг хоёр хувиар нэмэх хууль үйлчлэхээр байлаа.
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ баталлаа. Уг хуулийн төсөлд долдугаар сараас НДШ-ийг хоёр хувиар нэмэх хууль үйлчлэхээр байлаа.
-Сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн.
Хятадын "Журонг" сансрын төхөөрөмж дэлхий рүү "селфи" болон ангараг гарагийн зургуудыг илгээсэн талаар БНХАУ-ын Үндэсний сансрын удирдах газар мэдээлжээ.
УИХ У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх хууль баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж амжилт хүсье" гэв. Харин чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх байлцсангүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.11) Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран болон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлэв.
Их Британид цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 4,54 сая бүртгэгдэж, 128 мянган хүн нас баржээ.
Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч гэсэн ном,соёлын зүтгэлтэн та бүхний хүсэлтийг хүлээн авч энэ удаагийн номын баярыг халдвар хамгааллын дэглэм чанд сахиж зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Жилд хоёр удаа зохион байгуулдаг энэ сайхан арга хэмжээг иргэд маань хүсэн хүлээдэг уламжлалт сайхан баяр болсон байна. Иймээс цар тахлын нөлөөгөөр амьдралд тусаж буй сүүдрийг номын гэрлээр гийгүүлэх нь буруу биш байх гэж бодож байна.
Эрсдэлийн шинжилгээ хийж байна. Сүүлийн жил хагасын хугацаанд хийгдсэн халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно. Тодруулбал, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн.Халдварын нөхцөл байдал, эдийн засагт яаж нөлөөлж байгаа талаар цогц эрсдлийн шинжилгээ хийж, хэрхэн шилжилт хийх вэ гэдгийг тооцоолох шаардлагатай. Шууд коронавирусийн өмнөх суурин дээрээ очих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах эсэх дээр шинжилгээ хийж байна.Шийдвэр гаргахад хараахан болоогүй байгаа. Долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ.Төсвийн тодотгол нөхцөл үүсээгүй байна. Аль болох төсөвт тодотгол хийхгүй зорьж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан Цэргийн дээд цол олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.
Коронавирусээс сэргийлэх вакцинд тариулсан хүмүүс амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрөх зөвлөмжийг Бразилийн Эрүүл мэндийн яам удахгүй гаргана гэж тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонару мэдэгджээ.
ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны судлалын мэргэжлийн салбар зөвлөл халдварын үеийн эмчилгээтэй холбоотой тайлбар өгч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Гавьяат багш цолыг ЕБС-ийн Төгсдэлгэрэх сургуулийн багш Ц.Уранчимэг, Дорноговь аймгийн I сургуулийн ахмад багш О.Чинлүү, Дундговь аймгийн Хулд сумын ЕБС-ийн багш Х.Эрхэмбаяр нарт хүртээлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 19 512 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 887 425 /91,3%/ хүн, хоёрдугаар тунд 1 621 046 /78,4%/ хүн хамрагджээ.
Ирэх оноос энэ роботыг Хятад, Хонконг, Япон, Өмнөд Солонгост олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 8 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 342 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10653 сорьцод шинжилгээ хийснээс 1622 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 72 104 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1100 нь Улаанбаатар хотод, 491 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар, 30 нь зөөвөрлөгдсөн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 684 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56 253 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 8 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 342 болж байна.
Цагаан ордны мэдээлснээр, бэлгийг нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон сонгосон бөгөөд хоёр төрийн тэргүүн хоёулаа дугуйн спорт сонирхдог тул ийм бэлэг бэлджээ.
БШУЯ төсвийн цахим шилжилт хийж байна. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож байна.