Арбидол эмийн үнийн хязгаарыг тогтоожээ
Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас харьцуулсан судалгаа хийснээр, коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж буй Арбидол, Ремдесивир зэрэг хэд хэдэн эмийг хэрэглэгчдэд худалдаалах үнийн хязгаарыг тогтоожээ. Вирусийн эсрэг эмүүдийг худалдаалах үнийн жагсаалтын талаар өнөөдөр 12.30 цагт мэдээллэх аж.



















