ВИДЕО: Зугтсан зааны сүргийг нутагт нь эргүүлэн хүргэнэ
Зааны сүрэг Юньнань мужийн өмнөд хэсэг Синуанбаньн-Дайн автономт тойрог дахь дархан цаазат газраас гарч, хойд зүгийг чиглэн 500 км замыг туулан, замдаа нэг сая гаруй долларын хохирол учруулжээ
Зааны сүрэг Юньнань мужийн өмнөд хэсэг Синуанбаньн-Дайн автономт тойрог дахь дархан цаазат газраас гарч, хойд зүгийг чиглэн 500 км замыг туулан, замдаа нэг сая гаруй долларын хохирол учруулжээ
Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран “Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн цуврал лекцийг цахимаар зохион байгуулж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.06.15) тус арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлэв.
Ардчилсан намын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа.
Доргион нь тодорхой давтамжтай үргэлжилж байдаг механик хэлбэлзэх хөдөлгөөн юм.
Энэ сарын 15-16-нд нутгийн зүүн хагаст, 17-19-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УИХ-ын Хуульзүйн байнгын хороо хуралдлаа.
Цагдаагийн газрын дарга Мэлоди Мэддоксийн өгүүлснээр, сэжигтэн гал нээсний хариуд дэлгүүрийн хамгаалагч гал нээн, буудалцаан болсон байна.
Нийслэлд өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулж эхэлсэн. Ингэхдээ хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлөөр вакцинд хамруулна. Тодруулбал, хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол эцэг, эхчүүд дархлаажуулалтын цэгүүдэд очиж, хүсэлтээ гаргаснаар боломжтой аж. Харин хүүхэд өөрийн дураар вакцинд хамрагдах боломжгүй.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонслоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
Өмнө нь, АНУ-д эмнэлгийн ажилтан Модерна компанийн, коронавирусээс сэргийлэх вакцины 500 орчим тунг зориуд сүйтгэсэн талаарх мэдээлэл гарч байлаа.
ХУД-ийн 17 хороонд эзэмшиж байсан 19 ААН, иргэний газар хүчингүй болсон. Тус ААН-д газар эзэмших эрх нь дуусгавар болгосон мэдэглийг өнөөдөр хүргэж байгаа. Тухайн байршилд нийт 22 ААН, иргэдийн газар эзэмших эрхийн судалгаа бүртгэгдсэн байдаг. Үүнээс энэ удаад 19 ААН, иргэний газрыг хүчингүй болголоо. Гурван ААН, иргэний газар дээр барилга байгууламж баригдсан байгаа учир тухайн барилга байгууламж бусад газрыг хүчингүй болгохоор дараагийн арга хэмжээ авагдаад явна. Одоогийн байдлаар газар нь хоосон байсан ААН, иргэний газрыг хүчингүй болгосон.
Зургадугаар сарын 14-ний өдөр Оросын Новосибирск хотод шатахуун түгээх станцад гал түймэр гарчээ. Ослын улмаас 1200 квадрат метр талбайг гал бүрхэж, аврагчид олон цагийн туршид ажилласан байна.
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 415 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 894 995 хүн, хоёрдугаар тунд 1 657 793 хүн хамрагджээ. Өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг Улаанбаатар хотод Файзер вакцинд хамруулж эхэлсэн. Тиймээс эцэг эхийн зөвшөөрлөөр вакцинд хамрагдах боломжтой.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 380 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 553 сорьцод шинжилгээ хийснээс 2386 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 80 733 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1675 нь Улаанбаатар хотод, 711 нь орон нутагт байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 797 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57 822 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 380 болж байна.
Уг барилдааныг зохион байгуулах зөвшөөрлийг Улсын Онцгой Комиссоос авсан бөгөөд телевизийн 4 сувгаар шууд дамжуулах юм байна.
Олимпын хотхонд бэлгэвч тараах уламжлал 1988 оны Сөүлийн олимпоос эхтэй бөгөөд тамирчдад ДОХ болон ХДХВ-ийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор анхлан бэлгэвч тарааж байжээ.
Өнөөдрөөр айдсаа ардаа давна гэж төр, засгаас мэдэгдэж байсан ч хэрэгжээгүй. Дараагийн дахиад 10 хоног тэсвэл цар тахлын үеийн гурав дахь давалгаа дуусгавар болно гэсэн мессэж илгээж байгаа ч итгэх хүн хэр бол. Халдварын аюулаас хувь нь өөрөө л сэргийлж, давж гарах гарц үлдээд байна.
Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 177 сая орчим хүн халдвар авч, 3.8 сая гаруй өвчтөн халдварын хүндрэлийн улмаас амиа алджээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 802, II тунд 3692, нийт 4494 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байна.