Хойд Солонгос: АНУ-тай харилцах нь цагаа дэмий үрсэн хэрэг
АНУ-тай харилцаа тогтоох нь ашиггүй тул Хойд Солонгос энэ тал дээр ямар нэг төлөвлөгөөгүй байгаа гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сон Гвон мэдэгджээ.
АНУ-тай харилцаа тогтоох нь ашиггүй тул Хойд Солонгос энэ тал дээр ямар нэг төлөвлөгөөгүй байгаа гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сон Гвон мэдэгджээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
-Худалдааны төвүүд үйлчлүүлэгчийн хоёр дахь тунг хийлгэсэн эсэхийг шалгаж оруулах зэрэг журмыг зөрчсөн асуудалд холбогдох шалгалт хийж байгаа. Мөн амралтын газар, баар цэнгээний газруудыг ажиллахыг хориглосон байгаа. Гэтэл дүрэм зөрчөөд ажиллаж байгаа зөрчлүүд илэрч байна. Иймд өнөөдөр НЦУГ-аас нэлээдгүй байгууллагын эрхийг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн ажлын алба руу хүргүүлсэн. Энэ талаар эргэн мэдээлнэ. Коронавирус цар тахлын энэ үед хүн хоорондын зайгаа баримтлах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлуулахын төлөө бүгд хичээж ажиллаж байна. Гэтэл дэглэм зөрчиж, хүмүүс цуглуулж, архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй.
ААН-үүд УОК-ын эсрэг "БОЙКОТ" зарлаж эхэллээ. Учир нь Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар коронавируст халдварын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учир мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын таван хүртэл хоол үйлдвэр үйлчилгээний газрууд заалаар үйлчлэхгүй.
Эх сурвалжийн мэдээлснээр, нисдэг тэрэг Капас хот дахь агаарын баазаас хэдэн бээрийн цаана, шөнийн сургуулилалтын нислэгийн үеэр осолдсон байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаанхаданд өнөөдрөөс тэг зогсолт хийлээ. Тус сум нь экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс тээврийн гол цэг юм.
Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулна.
Хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулж болно гэдгийг ДЭМБ анх удаа хүлээн зөвшөөрсөн байна.
Хүүхэд хөгжил хамгааллын “Ид шидийн орон” төслийн урсгал зардалд хувь нэмрээ оруулахаар Ид шидийн орон сайн үйлсийн дэлгүүр үүдээ нээгээд багагүй хугацааг үдсэн билээ. Хотын төвд буюу “Мөнгөн завьяа”-гийн замын эсрэг талд байрлах энэхүү дэлгүүрт ХААН Банк хандив хүлээн авах зориулалт бүхий КИОСК машиныг суурилуулж өглөө.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Халдвараар өвчилсөн хүнд өвчтөн дөрвөн сая 300 мянгаар эмчлүүлж байсан бол одоо 7 сая 700 мянган төгрөгөөр эмчлэхээр баталсан.
Өнөөдрийн байдлаар 12 898 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 8352 хүн хөнгөн, 3097 хүндэвтэр , хүнд 1221, маш хүнд 228 хүн байна. Өнөөдрийн байдлаар 22630 хүн гэрийн хяналтад бий. Мөн 470 жирэмсэн эмэгтэй, 0-17 насны 2355 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Булган аймгийн Булган сумын нутагт өчигдөр өдрийн 18.00 цаг орчимд гадаа тоглохоор гэрээсээ гараад сураггүй алга болсон 10 настай охин А-г цагдаагийн алба хаагчид эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өглөө. Эцэг, эхчүүд Та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 482 болж байна.
Шинэ Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, УИХ-ын дарга, гишүүд нь, эрх мэдэлтнүүд нь хотын гадна гарч, амралт хөлслөөд, өмнөө уран бүтээлчдээр тайлан тоглолт хийлгэж, бөхчүүдийн уран мэхийг гайхан магтах гэнэ. Тэгээд тэр баяр цэнгэлийнхээ видео бичлэгийг харц ардуудад үзүүлнэ гэв. Үүнээс илүү хоржоон юу байхав гэж байтал дууссангүй.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 000 сорьцод шинжилгээ хийснээс 2366 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 102 629 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1482 нь Улаанбаатар хотод, 879 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1059 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 66 602 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 482 болж байна.
Сахалин, Итуруп, Кунашир арлууд болон Япон тэнгист 10 мянга гаруй цэргийн алба хаагч, 500 нэгж цэргийн техник, 12 хөлөг онгоц, усан онгоц оролцуулсан сургуулилалт эхэлж байгаа талаар Оросын Дорнод цэргийн тойрог лхагва гарагт мэдээлж байлаа.
Түүнчлэн 14 хүртэлх насны хүүхдүүдийг гагцхүү насанд хүрсэн хүмүүсийн хамт гадаа гарахыг зөвшөөрсөн байна
Энэхүү уулзалтаар цар тахлын үед эдийн засгийн хүндэрч болзошгүй нөхцөл байдлын улмаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, “Хоёр үе шаттай зээл” олгох төслийн III дахь үе шатыг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүүргийн хэмжээнд гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ.