Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 335 хүнийг дархлаажуулжээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 335 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 939 077 хүн, хоёрдугаар тунд 1 718 663 хүн хамрагджээ. Насны бүлгээр нь авч үзвэл 25-29, 30-34 насны иргэд нь дархлаажуулалтад бага хамрагдаж байгаа.


















