Засгийн газрын ажлын үр дүнг сонгууль баллуурдах нь
Засгийн газар, Эрүүл мэндийн яамныхан ч сонгуулийн сурталчилгаа халдвар тараах нөхцөл болж байгааг хэлэхгүй нь мэдээж. Гэвч үүнийг албаны хүнээр хэлүүлээд байх шаардлагагүй. “Олноороо цуглаж болохгүй, бусдаас зай барь, гар барихыг хориглоно” зэрэг халдвараас хамгаалах энгийн дүрэм зөрчигдөөд байхад заавал албаны хүний амнаас улстөржсөн үг унагах шаардлагагүй.



















