Засгийн газар тариалан эрхлэгчидтэй тохиролцоонд хүрнэ
Импортын татварыг тэглэж өрсөлдөөнийг бий болгох шийдвэр гаргасан засгийн газар тариаланчдын эрх ашгийг хамгаалах бодлого баримтлана гэдгээ бас дуулгасан юм
Импортын татварыг тэглэж өрсөлдөөнийг бий болгох шийдвэр гаргасан засгийн газар тариаланчдын эрх ашгийг хамгаалах бодлого баримтлана гэдгээ бас дуулгасан юм
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.
Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л байдаг. Тэр нь ил гардаггүй юм. Харин саяын арга хэмжээний үеэр МАН-д томоохон “салалт” болсныг олон нийт хараад авлаа. Тодруулбал, Н.Номтойбаярыг эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг ҮАГ-т өгөхөд МАН дахь Хотын фракцад нэр нь багтаж явдаг зарим хүн үзэгдэв. УИХ-ын гишүүнээр 2016-2020 онд сонгогдож ажилласан А.Ундраа хамт гарч ирэв. Түүнийг Хотын фракцын удирдлага М.Энхболдоос салдаггүй, садан төрлийн холбоотой ч гэгддэг. Дээрээс нь, нэлээд хэдийнээс Хотын орлогч байсан П.Баярхүү, 60 тэрбумын А.Ганбаатар зэргийн хүмүүс ажил төрлийг нь нугалаад зүтгэж эхэлжээ.
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд орсон 10 нэр дэвшигчээс 1, 2-р шатанд хамгийн өндөр оноогоор хөтлөгч нэвтрүүлэгч Г.Гэрэл шалгарч, ерөнхий захирлаар томилогджээ.
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Элчин сайд Игавахара Масарү, "Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн бараа илгээсэн. Энэхүү тусламжийн барааг богино хугацаанд Монголд ирэхэд туслалцаа үзүүлсэн ЖАЙКА олон улсын байгууллага болон хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, УОК-ийн Шуурхай штабынханд баярлалаа. Япон-Монголын ард түмэн хүнд хэцүү цагт бие биедээ тусалсаар ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны гол тулгуур юм. Бид малчдад ямар тусламж хэрэгтэй талаар Онцгой байдлын байгууллагаас асууж судлаад, цахилгаан үүсгүүр, уртасгагч, дулаан хөнжил, ус нөөцлөх сав бэлдлээ.
Тодруулбал, НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Иймд хилийн заагийг өөрчлөх шаардлагатай байгаа бөгөөд иргэдийн хаягийн бүртгэл мэдээлэлд өөрчлөлт орохгүй, эдийн засгийн хувьд зардал гарахгүй, зөвхөн дээрх хороодын egazar.mn дэх хилийн заагийн мэдээлэлд өөрчлөлт орох юм.
Манай нөхөр 500 мянган төгрөг, хадам аав ээж маань хоёр сая төгрөг болон Singer оёдлын машин авч өгсөн юм. Ер нь эмэгтэй хүн бизнес хийхэд гэр бүлийн дэмжлэг их чухал. Бид гурав дахь жилдээ ажиллаж байгаа ч өнөөг хүртэл нөхрөөсөө тусламж авах үе бий. Амралтын өдөр хань маань захиалсан хувцсыг хэрэглэгчдэд хүргэдэг. Одоо таван хүнийг ажлын байраар хангаж байна. Тогтмол үйлчлүүлдэг хүмүүстэй болж, орон нутгаас ч захиалга ирдэг болсон. Эхний жил би гэртээ шөнө 01.00, 02.00 цагт харьдаг байв. Тэр үеэ бодвол одоо ажил маань цэгцэрсэн
"Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн тайланд аудит хийж дууссан, энэ долоо хоногт баталгаажаад ирэх долоо хоногоос ногдол ашиг хуваарилах төлөвтэй байна" гэжээ.
Тус нээлтийн үеэр ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнх “ХААН Банк Жижиг дунд бизнес эрхлэгчдэд банкны цогц үйлчилгээ үзүүлэх, бүх талын дэмжлэг туслалцаа, сургалт зөвлөгөө санал болгох “Бизнес төв”-өөУвс аймагтнээж байна. Энэ төвөөрөө дамжуулан харилцагчдадаа бид зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг болох, чадавхжуулах зорилгоор санхүүгийн бус үйлчилгээ буюу Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн зөвлөх үйлчилгээний сургалт хөтөлбөрүүдэд биечлэн болон цахимаар хамруулж дэмжлэг болох юм. Энэхүү “Бизнес төв”-үүдээ Улаанбаатарт байдагтай яг ижил стандартын дагуу байгуулж, үйлчилгээний хүртээмжээ улам нэмэгдүүлэхээр зорьж байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.
Манайх дүрмэндээ заасан. МАН бага хурлаараа авлига, албан тушаалын хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан л бол нэр дэвшүүлэхгүй гэсэн журмыг баталсан. Бусад гэмт хэргийн тухайд гэвэл шүүхийн шийдвэр гарсны дараа нэр дэвшихгүй гэсэн үг. Шүүхийн шийдвэр гараагүй ч та авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон л бол нэр дэвшихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Намаас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол цөм нь ковидтэй тэмцэх хэсэг байсан. Тусгай бүлэг болгон оруулж ирж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 73 хувьтай байсан гэж аудит үзэж УИХ-д танилцуулсан байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол 73 хувьтай. Бүрэн дүүрэн биелээгүй вэ гэхээр яах аргагүй ковид, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн. Хил гааль хаалттай байлаа. Энэ бүхэн эргээд эдийн засагт нөлөөлсөн.
Энэ сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд гэрт арван иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Тэд найз нөхдийн холбоотой хүмүүс байсан гэсэн.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 107 тохиолдол бүртгэгдэв. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 20 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 17 иргэнийг авран хамгаалсан бол дөрвөн хүн амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
Тэрбээр Засгийн газрын 5Ш ажиллагаа өнгөрсөн жил өрнөсөн. Өнөөдрийн байдлаар шилэн ажиллагаа шинэ шатанд гарч байна. Өнгөрсөн хугацаанд 975 мянган мэдээлэл шилэн мэдээллээр нээлттэй болсон. Шилэн систем нээлттэй болсноор олон нийт мэдээллээ авч чадаж байгаа юм. Олон нийтэд нээлттэй болсноор хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд болон сэтгүүлчид төрийн байгууллагуудын эх сурвалжид тодорхой анализ хийх боломжтой болжээ.
Цахим орчинд энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан билээ.
ОХУ-ын Москва хотын “Crocus City Hall” концертын цогцолборт 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн орой зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас олон хүний амь нас эрсдэж, ноцтой нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Москва хотод ажиллаж, амьдарч буй иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, ойрын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Нэг грамм нь 83 ам.долларын үнэ бүхий шошны хэмжээтэй алтан ембүүний борлуулалт огцом өсөв .
Парламент ТВ-ийн долоо хоног бүрт хүргэдэг улс төрийн тойм нэвтрүүлгийн шинэ дугаарыг онцолж байна