Монгол Улс коронавирусийг 5-7 дахин ХЯМД ӨРТГӨӨР эмчилж байна
Дэлхий нийтэд өнөөдөр 100 хувь үр дүнтэй эм, тариа, вакцин хараахан гараагүй тул улс орнууд өөр өөрийн хүчин чадал, арга барил, ДЭМБ-ын зөвлөмжөөр Ковид-19-той тэмцэж буй. Манай улс “Ковид 19”-халдвар авсан хүмүүсийг амжилттай сайн эмчилж буй гэгдэж байгаа. Эмчилгээний зардал хичнээн төгрөг болж, хэрхэн зарцуулсан талаар шүүмжлэлттэй болон олон талын мэдээллүүд яваад байгаа учраас бусад улс орнуудын жишгийг сонирхож үзлээ.



















