Сэрэмжлүүлэг: Автомашинууд мөргөлдөж 17-19 насны хоёр хүн нас баржээ
"Туссламж хэрэгтэй байна" гэсэн дуудлагыг 2020.12.01-ний өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:23 цагт очиход “Тоёота Креста” загварын автомашин “Фотон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс суудлын автомашины жолооч Т /19 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/, иргэн Ш /17 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг 4:30 цаг ажиллан цогцсыг гарган аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


















