Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ
Ухаалаг утас байхад л мөнгө шилжүүлэх, байрны төлбөрөө төлөх, кино тасалбар авах зэрэг бүхий л үйлчилгээг хормын дотор хаанаас ч хурдан авдаг болж, бэлэн мөнгөний хэрэглээ улам бүр хумигдсаар байна. Гэвч дижитал хэрэглээ ийнхүү эрчимжих тусам хэрэглэгчид цахим орчны мэдлэгээ сайжруулж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлага ч дагаад өсөх болжээ.


















