Сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1178 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь энэ сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 14 настай, эрэгтэй хүүхдийн шинжилгээ, аравдугаар сарын 23,24-ны өдрүүдэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины хоёр жолооч, 46, 50настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн, энэ сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн найман хүний шинжилгээнд тус тус коронавирус илэрлээ. Ингээд сүүлийн гурван хоногт 11 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүний 8 нь манай улсын иргэн, 3 нь ОХУ-ын иргэн байна.